7 дугаар зүйл. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт

7.1.Зэвсэгт хүчин нь хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг болон тусгай хүчний цэргээс бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.2.Дайны байдал зарламагц хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллага зэвсэгт хүчний бүтцэд шилжиж, үүрэг гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.3.Зэвсэгт хүчин нь Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, барилга-инженерийн цэргийн удирдах байгууллага, цэргийн тагнуулын байгууллага, төрөл, тусгай мэргэжлийн болон кибер аюулгүй байдлын, ар тал, техникийн нэгтгэл, анги, салбар, цэргийн цагдаа, эмнэлэг, хангалт үйлчилгээний байгууллага, иргэн-цэргийн харилцааг зохицуулах нэгжтэй байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.4.Цэргийн нэгтгэл, анги нь тайван цагт бүрэн, хураангуй, нэн хураангуй зохион байгуулалттай байж болно.

7.5.Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, байгууллагын тайван цагийн болон дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цэргийн цагдаагийн ажиллах журмыг Зэвсэгт хүчний Жанжин штаб тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.