22 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийг албан тушаалаас чөлөөлөх

ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийг албан тушаалаас чөлөөлөх

22.1.Цэргийн алба хаагчийг дараахь үндэслэлээр албан тушаалаас чөлөөлнө:

22.1.1.анги, байгууллага татан буугдсан, орон тооны өөрчлөлтөөр албан тушаал нь хасагдсан;

22.1.2.өөр ажилд томилогдсон;

22.1.3.цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарсан;

22.1.4.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;

22.1.5.алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;

22.1.6.өөрийн хүсэлтээр.

22.1.7.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 4.5-д заасан албан тушаалд үүрэг гүйцэтгэх тохиолдолд. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.