26 дугаар зүйл. Цэргийн цол олгох албан тушаалтан

ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Цэргийн цол олгох албан тушаалтан

26.1.Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч дээд офицерын цолыг олгоно.

26.2.Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын дарга нь дараахь цэргийн цолыг олгоно:

26.2.1.офицерын анхны цолыг;

26.2.2.ахлах офицерын "хурандаа" цолыг;

26.2.3.цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын цэргийн алба хаагчийн цолыг.

26.3.Цэргийн байгууллагын дарга, төрлийн цэргийн командлагч нь дараахь цэргийн цолыг олгоно:

26.3.1."хурандаа" цолноос бусад офицерын цолыг;

26.3.2.ахлагчийн анхны болон "сургагч ахлагч", "тэргүүн ахлагч" цолыг.

26.4.Цэргийн нэгтгэл, анги, байгууллагын захирагч, дарга нь дараахь цэргийн цолыг олгоно:

26.4.1.ахлагчийн анхны болон "сургагч ахлагч", "тэргүүн ахлагч"-аас бусад ахлагчийн цолыг;

26.4.2.хугацаат болон цэргийн гэрээт алба хаагчийн цолыг.

26.5.Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч тогтооно.

26.6.Дээд офицероос бусад цэргийн алба хаагчийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг батлан хамгаалах, хил хамгаалалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.7.Офицер, ахлагчид цэргийн цолыг анхны цолноос эхлэн дэс дараалан олгоно.

26.8.Дайчилгаатай сургууль, цугларалт, цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад хамрагдсан цэргийн бэлтгэл үүрэгтэнд түүний эзэмшсэн цэргийн мэргэжил, томилгоот албан тушаалын цолны зэрэглэлийг харгалзан цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын дарга цэргийн цолыг олгоно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.