301 дугаар зүйл. Үржлийн материал бэлтгэх /Энэ зүйлийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

301 дугаар зүйл. Үржлийн материал бэлтгэх /Энэ зүйлийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

301.1.Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажилд тухайн ойн үрийн мужлалаас гарал үүсэлтэй, стандартын шаардлага хангасан үрийг ашиглана. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

301.2.Ойн үрийн мужлалын хилийн заагийг ойн шинжлэх ухааны байгууллагын саналыг үндэслэн ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

301.3.Байгалийн гамшгийн улмаас үр нөөцөлж чадаагүй, эсхүл үрийн бага ургацын жилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үр нийлүүлэх, үр шинэчлэх зорилгоор удамшлын болон тарилтын сайн чанарын үрээр ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр ойн үрийн улсын нөөцийн санг бүрдүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

301.4.Үржлийн материал бэлтгэх, үйлдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг санхүү, төсвийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

301.5.Итгэмжлэгдсэн лаборатори ойн үрийн улсын нөөцийн санд нийлүүлэх болон худалдан борлуулах ойн үрийн шинжилгээ хийж, чанарын гэрчилгээг олгоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

301.6.Гарал үүслийн болон чанарын гэрчилгээтэй үржлийн материалыг худалдан борлуулна. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

301.7.Гарал үүсэл нь тодорхойгүй, эсхүл итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон үрийг худалдах, импортлохыг хориглоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

301.8.Үржлийн материал бэлтгэх, үйлдвэрлэх, худалдах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.