13 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх

13.1.Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх эрхтэй.

13.2.Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй.

13.3.Улсын Их Хуралд суудалгүй нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.