72 дугаар зүйл. Сонгуулийн штаб
72.1.Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгуулийн штаб эрхлэн явуулна.
/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
72.2.Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчийн сонгуулийн штаб эрхлэн явуулна.
72.3.Орон нутгийн хурлын сонгуулийн сурталчилгааг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын болон нэр дэвшигчийн сонгуулийн штаб эрхлэн явуулна.
72.4.Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн штаб нь тухайн тойрог дахь нам, эвслийн сонгуулийн сурталчилгааг давхар хариуцах ба нэр дэвшүүлсэн нам, эвслийн орон нутаг дахь салбар байгууллагууд сонгуулийн штабын үйл ажиллагаанд тусална.
/Энэ хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
72.5.Хоёр буюу хэд хэдэн бие даан нэр дэвшигч нэгдэн сонгуулийн штаб байгуулахыг хориглоно.
72.6.Тойрог нь олон мандаттай тохиолдолд олонхийн сонгуулийн тогтолцооны хоёр буюу хэд хэдэн нэр дэвшигч хамтран нэг сонгуулийн штаб байгуулж болно. Энэ тохиолдолд тэдгээр нэр дэвшигч хамтран сонгуулийн штабыг удирдана.
/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
72.7.Хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцооны нэр дэвшигч нь олонхийн сонгуулийн тогтолцооны нэр дэвшигчтэй хамтран нэр дэвшигчийн сонгуулийн штаб байгуулж болно. Энэ тохиолдолд олонхийн сонгуулийн тогтолцооны нэр дэвшигч нь сонгуулийн штабыг удирдана.
/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
72.8.Улсын Их Хурлын сонгууль бүхэлдээ хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцооны дагуу явагдаж байгаа бол аймаг, дүүрэг тус бүрд нам, эвслийн сонгуулийн салбар штаб байгуулж болно. Энэ тохиолдолд нам, эвслийн дарга буюу түүнтэй адилтгах албан тушаалтнаас итгэмжлэл авсан нэр дэвшигч сонгуулийн штабыг удирдана.
/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
72.9.Нам, эвслийн сонгуулийн төв штаб нь тухайн нам, эвсэлд нэгдсэн намуудын тамга тэмдгийг ашиглах бөгөөд нэр дэвшигчийн сонгуулийн штаб нь тухайлсан тамга тэмдэг ашиглахгүй.
72.10.Энэ хуулийн 72.5-д заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.