ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Эрүүл мэнд · 5 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэн зохион байгуулна.

2 дугаар зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.21 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн

Энэ зүйлийг 2020-05-15-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

/Энэ зүйлийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3 дугаар зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх төлбөрийн аргыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд хуулийг дагаж мөрдөх хүртэлх хугацаанд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг одоогийн мөрдөж байгаа аргачлалын дагуу тооцно.

4 дугаар зүйл. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д заасан

/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5 дугаар зүйл. Энэ хуулийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.