122 дугаар зүйл. Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх /Энэ зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
122.1.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулна. Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн үзэл баримтлалд бодлогын өөрчлөлт, түүний үндэслэлийг эдийн засгийн үндсэн үзүүлэлт бүрээр тусгана. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./