17 дугаар зүйл. Төсвийн байгууллага

ТӨСВИЙН ТУХАЙ · энэ зүйлийг 2015-01-29-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2015-01-29-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

17.1.Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож байгаа зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслийн нэгж нь төсвийн байгууллага байна.

17.2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу төсвийн байгууллагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

17.3.Төсвийн захирагчийн нэг удаагийн шинж чанартай, байнгын бус үйл ажиллагаа явуулах чиг үүргийг хэрэгжүүлэх нэгж нь түүнийг шууд харьяалах төсвийн захирагчид харьяалагдаж, төсвийн харилцаанд оролцоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.