21 дугаар зүйл. Төсвийн шатлал

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-06-05

21.1.Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ. /Энэ хэсэгт “, Нийгмийн даатгалын сангийн төсөв” гэсний өмнө “, Ирээдүйн өв сангийн төсөв” гэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./ /Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.2.Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хот, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвөөс бүрдэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

21.3.Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвийн дээд шатны төсөв нь улсын төсөв, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвийн дээд шатны төсөв нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсөв байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

21.4.Төсвийн шатлал бүрд ногдох орлого, тухайн шатны төсвөөр хэрэгжүүлэх чиг үүргийг хуулиар тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.