49 дугаар зүйл. Засгийн газар өр үүсгэх
49.1.Засгийн газар дараах зорилгоор өр үүсгэж болно:
49.1.1.Засгийн газрын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх;
49.1.2.улсын төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монголбанкны гадаад цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх;
49.1.3.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх;
49.1.4.хүүгийн хэмжээ болон зардлыг бууруулах зорилгоор өрийг дахин санхүүжүүлэх;
49.1.5.улсын төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх.
49.2.Энэ хуулийн 49.1.4-т заасны дагуу өрийг дахин санхүүжүүлэхдээ түүний хугацааг сунгахыг хориглоно.
49.3.Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
/Энэ зүйлийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/