67 дугаар зүйл. Орон нутгийн төсөв боловсруулах, өргөн мэдүүлэх

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

67 дугаар зүйл. Орон нутгийн төсөв боловсруулах, өргөн мэдүүлэх

67.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч орон нутгийн төсвийн төслийг боловсруулж, энэ хуулийн 67.2-т заасан танилцуулгын хамт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

67.2.Орон нутгийн төсвийн төслийн танилцуулгад энэ хуулийн 32.2.1-32.2.12, 32.2.19, 32.2.20-д зааснаас гадна дараах зүйлийг тусгана:

67.2.1.орон нутгийн төсвийн бодлогын зорилтыг тусгасан дунд хугацааны төлөвлөгөө;

67.2.2.энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан төсвийн ангиллын дагуу боловсруулсан төсвийн төслийн тооцоо, танилцуулга;

67.2.3.аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвөөс сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсөвт олгохоор төлөвлөсөн санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлгийн санал; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

67.2.4.дээд шатны төсөвт тусган баталсан дээд шатны төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ.

67.3.Энэ хуулийн 67.1-д заасан төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга болон хот, тосгоны Захирагч олон нийтэд танилцуулж, тухайн засаг захиргааны нэгжид амьдарч байгаа иргэдийн санал, хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд танилцуулна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.