12 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, түүнийг эзэмшигчийн эрх

ӨМЧ ХУВЬЧЛАХ ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, түүнийг эзэмшигчийн эрх

1. Хөрөнгө оруулалтын эрхийг бичиг (цаашид "эрхийн бичиг" гэх)-ийг энэхүү хууль хүчин төгөлдөр болсон өдөр болон түүнээс өмнө төрсөн БНМАУ-ын иргэн нэг удаа авах эрхтэй. Эрхийн бичгийн хууль ёсны эзэмшигч нь эрх олох, үүрэг бий болгох чадваргүй эсхүл цэргийн хугацаат алба хааж байгаа, гадаадад оршин суугаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай бол түүний хууль ёсны төлөөлөгч буюу итгэмжлэгдэгчид нь олгож болно.

2. Эрхийн бичигт нь хувьчлах эд хөрөнгийг худалдан авах, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж авах эрхийг тус тусад нь тодорхойлсон байх бөгөөд түүнийг БНМАУ-ын төрийн өмчид байгаа үндсэн хөрөнгөөр баталгаажуулна.

3. Эрхийн бичгийн хууль ёсны эзэмшигч нь хувьчлах эд хөрөнгө худалдан авах эрх (бичиг)-ээ бусдад хариу төлбөртэй ба үнэ төлбөргүйгээр шилжүүлэх эрхтэй. Харин хувьцаа худалдан авах эрх (бичиг)-ийг бусдад шилжүүлж болохгүй.

4. Эрхийн бичгийг авахдаа хураамж төлнө. Хугацаандаа ашиглаагүй эрхийн бичгийг түүнийг олгосон байгууллагад буцаан өгч хураамжаа эгүүлэн авч болно.

5. Эрхийн бичгийн загвар, түүнийг хэвлэх, тараах, ашиглах, түүнчлэн хураамжийн хэмжээ, түүнээс чөлөөлөх журмыг БНМАУ-ын Засгийн газар тогтооно.

6. Эрхийн бичгийг 2 жилийн хугацаанд хүчинтэй байхаар түүнд зааж гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг хугацааг БНМАУ-ын Засгийн газар сунгаж болно.

Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувийн өмчид шилжүүлэх (Бага хувьчлал)

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.