21 дугаар зүйл. Хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг хувьчлах ерөнхий зарчим
1. Хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг энэ хууль, БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн тухайн нэгдлийн бүх гишүүний саналыг үндэслэн хувьчилна. Хувьчлах аргаа тухайн нэгдлийн гишүүд өөрсдөө сонгоно. Энэ ажилд БНМАУ-ын Засгийн газраас арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлнэ.
2. Нэгдлийн гишүүдэд олгосон эрхийн бичиг нь юуны өмнө тухайн нэгдлийн үндсэн хөрөнгөөр баталгаажина. Нэгдлийн гишүүн өрхийн нэгдэлд элсээгүй гишүүнд олгосон эрхийн бичиг нь төрийн өмчөөр баталгаажина. Хэрэв тухайн нэгдэл өрхийнхөө нэгдэлд элсээгүй гишүүнд эрхийн бичгийн нэрлэсэн үнийн хэмжээгээр өмч хувьчлан шилжүүлсэн бол төрийн өмчөөс эд хөрөнгө давхардуулан хувьчлахгүй. Энэ заалт нэгдлийн гишүүн, уул өрхийн нэгдлийн гишүүн бус иргэдийн төрийн өмчөөс хувьчлах эд хөрөнгө, хувьцаа худалдан авах эрхийг хөндөхгүй.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД