14 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
14.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
14.1.1.зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
14.1.2.боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх журам баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
14.1.3.боловсролын байгууллагын ажилтны ажлын байрны тодорхойлолтод энэ хуульд заасан чиг үүргийг тусгасан байдалд хяналт тавих;
14.1.4.гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын багш бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрт тусгаж, хяналт тавих; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
14.1.5.гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журам батлах;
14.1.6.хуульд заасан бусад.