33 дугаар зүйл. Хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрөл

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрөл

33.1.Хохирогчид үзүүлэх үйлчилгээ дараахь төрөлтэй байна:

33.1.1.аюулгүй байдлын хамгаалалт;

33.1.2.эмнэлгийн тусламж, үйлчилгээ;

33.1.3.сэтгэл зүйн үйлчилгээ;

33.1.4.нийгмийн халамжийн үйлчилгээ;

33.1.5.хүүхэд хамгааллын үйлчилгээ;

33.1.6.эрх зүйн туслалцаа;

33.1.7.холбон зуучлах үйлчилгээ.

33.2.Энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээг холбогдох байгууллага, албан тушаалтан хамтран үзүүлэх, үйлчилгээний талаархи мэдээллийг солилцох үүрэгтэй.

33.3.Хохирогчийн хүсэлтээр энэ хуульд зааснаас бусад төрлийн үйлчилгээ, түүнийг үзүүлдэг байгууллага, ажилтны талаархи мэдээллийг өгч болно.

33.4.Хохирогчид үйлчилгээ үзүүлэхэд хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн эмгэгтэй хүн, жирэмсэн эмэгтэй, ахмад настны хэрэгцээ, шаардлагыг харгалзана.

33.5.Энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээг хохирогчид үнэ төлбөргүй үзүүлнэ.

33.6.Хуулийн этгээд, бусад этгээд нь хохирогчийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан цагдаагийн байгууллага, алба хаагч, сум, баг, хорооны Засаг дарга, хохирогчид үйлчилгээ үзүүлж байгаа төрийн, төрийн бус байгууллага, ажилтнаас өгсөн заавар, зөвлөмж, мэдэгдэл, тавьсан шаардлагыг биелүүлэх, туслалцаа, дэмжлэг үзүүлэх, мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.7.Монгол хэл, бичиг мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хохирогчид энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээ үзүүлэхэд орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.