45 дугаар зүйл. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих

45.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд дараахь хэлбэрээр хяналт тавина:

45.1.1.Монгол Улсын Их Хурал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаархи Засгийн газрын тайланг жил бүр хэлэлцэн, шийдвэр гаргах;

45.1.2.Монгол Улсын Засгийн газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн тайланг жил бүр хэлэлцэн, чиглэл өгөх;

45.1.3.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүргийг хуулиар хүлээсэн төрийн захиргааны төв байгууллагын болон аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн ажлын тайланг хагас, бүтэн жилээр хэлэлцэн чиглэл өгөх, шаардлагатай бол холбогдох байгууллага, албан тушаалтны илтгэл, мэдээллийг сонсож, хамтын ажиллагааг зохицуулах;

45.1.4.аймаг, нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь хамтарсан багийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, ажлын мэдээг улирал тутам, тайланг хагас, бүтэн жилээр хэлэлцэж чиглэл өгөх, шаардлагатай бол холбогдох байгууллага, албан тушаалтны илтгэл, мэдээллийг сонсож, хамтын ажиллагааг зохицуулах.

45.2.Мэргэжлийн хяналтын байгууллага нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавина. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

45.3.Энэ хуулийн 45.1-д заасны дагуу өгсөн чиглэлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан биелүүлэх, тайлагнах үүрэгтэй.

45.4.Холбогдох байгууллага, албан тушаалтан нь 45.1-д заасан тайлан, мэдээллийн ил тод байдлыг хангах үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.