ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 5 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйл2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон албаны нууцын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан цаазаар авах ялыг гүйцэтгэх журам, ажиллагаа, гүйцэтгэсэн тухай баримт бичиг нь төрийн нууцын “Маш нууц” зэрэглэлд хамаарах бөгөөд байнга нууцална.
- 2 дугаар зүйлМонгол Улсын Засгийн газар нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай дүрэм, журам, жагсаалтыг боловсруулж, батлах, хууль тогтоомжийг сурталчлах, зохион байгуулалтын болон техник хэрэгсэл, санхүү, эдийн засгийн холбогдох арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулна.
- 3 дугаар зүйлМонгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, төрийн захиргааны төв байгууллага, Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагуудын дарга нар салбар, байгууллагын хэмжээнд нууцлах албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор батална.
- 4 дугаар зүйлТагнуулын байгууллага төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн нууц хамгаалах ажилтнуудад сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлнэ.
- 5 дугаар зүйлТөрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийн дагуу ил болгох баримт бичиг, бусад зүйлийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн төрийн байгууллага, бусад хуулийн этгээд шийдвэрлэнэ.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.