10 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
10.1.Засгийн газар улсын хэмжээнд төрийн болон албаны нууцыг хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулж дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, энэ талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, чиглэл өгөх;
10.1.2.төрийн болон албаны нууцыг хамгаалах төрийн бодлого, төсөл, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийг боловсруулж, хэрэгжүүлэх;
10.1.3.төрийн болон албаны нууцтай холбоотой журам, зааврыг батлах;
10.1.4.төрийн болон албаны нууцыг харилцан солилцох, хамгаалах тухай Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр байгуулах;
10.1.5.мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах.