20 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцтай танилцах нөхцөл

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцтай танилцах нөхцөл

20.1.Энэ хуулийн 21 дүгээр зүйлд зааснаас бусад төрийн нууцтай танилцах ажил, албан тушаалд аюулгүй байдлын шалгалтын дүнг үндэслэн тодорхой зэрэглэлийн нууцтай танилцах эрх олгосон иргэнийг ажиллуулна.

20.2.Хяналт, шалгалтын болон тодорхой ажил, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төрийн нууцтай танилцах иргэн, албан тушаалтанд энэ зүйлийн 20.1-д заасан шаардлага нэгэн адил хамаарна.

20.3.Албаны нууцтай танилцах ажил, албан тушаалд төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн удирдлагын шийдвэрээр тухайн нууцтай танилцах эрх олгогдсон албан тушаалтныг ажиллуулах бөгөөд тэдгээр нь сонгогдсон, эсхүл томилогдсон даруй нууцыг задруулахгүй байх баталгаа гаргана.

20.4.Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн удирдлага тухайн байгууллагын хариуцсан төрийн нууцтай танилцах албан тушаалтны жагсаалтыг тагнуулын байгууллагын саналыг авч батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.