38 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцын хамгаалалтад тавих хяналт
38.1.Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн удирдлага, тэдгээрийн нууц хамгаалах нэгж, ажилтан харьяа салбар, байгууллагын хэмжээнд төрийн болон албаны нууцын хамгаалалтад хяналт тавина.
38.2.Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь тухайн ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн төрийн болон албаны нууцын хамгаалалтад хяналт тавих үүрэгтэй.
38.3.Тагнуулын байгууллага улсын хэмжээнд өмчийн хэлбэр, харьяалал харгалзахгүйгээр төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн төрийн болон албаны нууцын хамгаалалтыг хянан шалгаж, зөрчил, дутагдлыг арилгах хугацаатай үүрэг өгч биелэлтийг хангуулна.
38.4.Тагнуулын байгууллагын хяналт, шалгалтын дүнд гаргасан албан шаардлагыг байгууллага, албан тушаалтан заавал биелүүлж, хариу мэдэгдэх үүрэгтэй.
38.5.Энэ зүйлийн 38.3-т заасан хяналт шалгалтыг зохион байгуулж явуулах журмыг Засгийн газар батална.
БУСАД ЗҮЙЛ