21 дугаар зүйл. Улсын хил орчмын нутаг дэвсгэрийн байгаль орчин, амьтныг хамгаалах

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Улсын хил орчмын нутаг дэвсгэрийн байгаль орчин, амьтныг хамгаалах

21.1.Улсын хил орчмын нутаг дэвсгэрийн байгалийн унаган төрхийг хадгалах, амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор тодорхой хэмжээний газар нутгийг хил залгаа улстай тохиролцсоны үндсэн дээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд хамруулах асуудлыг хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.

21.2.Хүн, мал, амьтан, ургамлын халдварт өвчин Монгол Улсын болон хил залгаа улсын нутагт тархах аюулыг хязгаарлах зорилгоор өвчин гарсан голомтын хэсэгт улсын хил дээр зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох, хязгаарлах, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

21.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хил орчмын нутаг дэвсгэрт ой, хээрийн гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж, гарсан гал түймрийг унтраах арга хэмжээ авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.