8 дугаар зүйл. Улсын хилийг тогтоох

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Улсын хилийг тогтоох

8.1.Улсын хилийг газар дээр нь дараахь зарчмыг баримтлан тогтооно:

8.1.1.хуурай газарт тодорхой тэмдэгт, тогтвортой юмсыг хооронд нь холбосон шулуун шугамаар, эсхүл уул нурууны усны хагалбараар;

8.1.2.гол, мөрөн, горхинд үндсэн урсгалын дундуур, нууранд нуурын эрэгт тулж ирсэн улсын хилийн шугамын хоёр үзүүрийг холбосон шулуун шугамаар;

8.1.3.улсын хил дамнасан байгууламжид улсын хилийн шугам өнгөрч байгаагаар.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан болон өөр зарчмаар улсын хил тогтоох асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэж болно.

8.3.Улсын хилийн шугам, хилийн тэмдгийн байршлыг газар дээр нь тогтоох ажлыг хил залгаа улстай хамтран гүйцэтгэнэ.

8.4.Улсын хил тогтоох Монголын талын бүрэлдэхүүнийг Улсын Их Хурал томилно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.