15 дугаар зүйл. Арбитрчийг татгалзан гаргах журам

АРБИТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Арбитрчийг татгалзан гаргах журам

15.1.Энэ хуулийн 15.3-т зааснаас бусад тохиолдолд талууд арбитрчийг татгалзан гаргах журмыг тохиролцож болно.

15.2.Талууд арбитрчийг татгалзан гаргах журмыг тохиролцоогүй бол арбитрчийг татгалзах хүсэлтэй байгаа тал арбитрын бүрэлдэхүүний талаар, эсхүл энэ хуулийн 14.2-т заасан нөхцөл байдлын талаар мэдсэнээс хойш 14 хоногийн дотор татгалзан гаргах хүсэлтээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэн арбитрын бүрэлдэхүүнд хүргүүлнэ. Татгалзан гаргах хүсэлтэд нэр дурдсан арбитрч өөрийн хүсэлтээр үүргээсээ чөлөөлөгдсөн, эсхүл нөгөө тал татгалзлыг хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд татгалзан гаргах хүсэлтийг бичгээр хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор арбитрын бүрэлдэхүүн шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

15.3.Энэ хуулийн 15.2-т заасан, эсхүл талуудын тохиролцсон журмын дагуу татгалзан гаргах хүсэлтийг хангаагүй бол хүсэлт гаргасан тал шийдвэрийг хүлээн авснаас хойш олон улсын арбитрын ажиллагааны хувьд 30 хоногийн дотор, дотоодын арбитрын ажиллагааны хувьд 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Уг гомдлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна. Шүүхэд гаргасан тухайн гомдлыг шийдвэрлэж дуусах хүртэл татгалзан гаргах хүсэлтэд нэр заасан арбитрчийг оролцуулан арбитрын бүрэлдэхүүн маргаан шийдвэрлэх ажиллагаагаа үргэлжлүүлж, үндсэн шийдвэр гаргаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.