24 дугаар зүйл. Санхүүгийн баталгаа гаргуулах
24.1.Арбитрын бүрэлдэхүүн нь түр арга хэмжээ авах тухай хүсэлт гаргасан талд уг арга хэмжээтэй холбогдуулан зохих санхүүгийн баталгаа гаргахыг шаардаж болно.
24.2.Арбитрын бүрэлдэхүүн зохимжгүй, эсхүл шаардлагагүй гэж үзсэнээс бусад тохиолдолд урьдчилсан тогтоол гаргуулах тухай өргөдөл гаргасан талаас уг тогтоолтой холбогдуулан санхүүгийн баталгаа гаргахыг шаардана.