32 дугаар зүйл. Арбитрын ажиллагааны харьяалал

АРБИТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Арбитрын ажиллагааны харьяалал

32.1.Арбитрын ажиллагааны харьяаллыг талууд тохиролцон тогтоох эрхтэй. Ийнхүү тохиролцон тогтоогоогүй бол арбитрын бүрэлдэхүүн талуудад чирэгдэлгүй байх зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан арбитрын ажиллагааны харьяаллыг тодорхойлно.

32.2.Энэ хуулийн 32.1-д заасныг үл харгалзан, талууд өөрөөр тохиролцоогүй бөгөөд арбитрын бүрэлдэхүүн зохистой гэж үзсэн бол арбитрын бүрэлдэхүүн уулзаж зөвлөлдөх, гэрч, шинжээч, талуудын мэдүүлгийг сонсох, бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгө, баримт бичигт үзлэг хийх зэрэг ажиллагааг хаана ч явуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.