34 дугаар зүйл. Арбитрын ажиллагаа явуулах хэл

АРБИТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Арбитрын ажиллагаа явуулах хэл

34.1.Талууд арбитрын ажиллагаа явуулах нэг, эсхүл хэд хэдэн хэлийг тохиролцон тогтоох эрхтэй.

34.2.Арбитрын ажиллагаа явуулах хэлийг талууд тохиролцон тогтоогоогүй бол арбитрын бүрэлдэхүүн тодорхойлно.

34.3.Тохиролцох буюу тодорхойлохдоо өөрөөр заагаагүй бол талуудын тохиролцсон, эсхүл арбитраас тодорхойлсон хэл нь талуудын бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдсэн нэхэмжлэл, тайлбар, арбитрын хуралдаан, тогтоол, шийдвэр, үндсэн шийдвэр зэрэг арбитрын бүх ажиллагаанд хамаарна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

34.4.Арбитрын бүрэлдэхүүн аливаа бичмэл нотлох баримтыг талуудын тохиролцсон, эсхүл арбитрын бүрэлдэхүүнээс тодорхойлсон хэлээр орчуулан хавсаргахыг талуудаас шаардаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.