44 дугаар зүйл. Арбитрын үндсэн шийдвэрийн хэлбэр, агуулга

АРБИТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Арбитрын үндсэн шийдвэрийн хэлбэр, агуулга

44.1.Арбитрын үндсэн шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж, арбитрын бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Нэгээс илүү арбитрч оролцсон арбитрын бүрэлдэхүүний гаргасан шийдвэрт тэдгээрийн олонхи гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ба аль нэг арбитрч гарын үсэг зураагүй бол шалтгааныг нь заана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

44.2.Талууд үндсэн шийдвэрийн үндэслэлийг заах шаардлагагүй гэж тохиролцсон, эсхүл энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаар эвлэрснээс бусад тохиолдолд арбитрын үндсэн шийдвэрт түүнийг гаргах болсон үндэслэлийг тодорхой заана.

44.3.Арбитрын үндсэн шийдвэрт маргаан шийдвэрлэсэн огноо болон энэ хуулийн 32.1-д зааснаар тодорхойлсон арбитрын ажиллагааны харьяаллыг заах бөгөөд үндсэн шийдвэрийг уг харьяаллын дагуу гаргасан гэж үзнэ.

44.4.Арбитрын үндсэн шийдвэр гарсны дараа энэ хуулийн 44.1-д заасны дагуу гарын үсэг зурсан хуулбарыг талуудад хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.