13 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ · энэ зүйлийг 2023-07-07-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2023-07-07-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

13.1.Гамшгаас хамгаалах сургалт нь төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн албан тушаалтан, ажилтан болон иргэнийг сургаж дадлагажуулахад чиглэнэ.

13.2.Гамшгаас хамгаалах сургалтыг дараахь ангиллаар явуулна:

13.2.1.удирдах албан тушаалтны;

13.2.2.онцгой байдлын байгууллагын;

13.2.3.оюутан, сурагч, сургуульд элсэхийн өмнөх насны хүүхдийн;

13.2.4.төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн албан тушаалтан, ажилтны;

13.2.5.гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн;

13.2.6.иргэний.

13.3.Гамшгаас хамгаалах сургалтыг дараахь байгууллага, албан тушаалтан зохион байгуулна:

13.3.1.онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтан, гамшгаас хамгаалах улсын алба, аймаг, нийслэлийн удирдах албан тушаалтны сургалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

13.3.2.орон нутгийн гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээд, мэргэжлийн ангийн удирдах албан тушаалтан, цэргийн албыг биеэр дүйцүүлэн алба хааж байгаа иргэний сургалтыг орон нутгийн онцгой байдлын байгууллага;

13.3.3.сум, дүүргийн мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн сургалтыг тухайн шатны Засаг дарга;

13.3.4.иргэний сургалтыг тухайн баг, хорооны Засаг дарга;

13.3.5.онцгой байдлын байгууллагын алба хаагчийн сургалтыг тухайн нэгжийн дарга;

13.3.6.оюутан, сурагч, сургуульд элсэхийн өмнөх насны хүүхдийн сургалтыг батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу тухайн шатны боловсролын байгууллага; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.3.7.хуулийн этгээдийн ажилтны сургалтыг тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан.

13.4.Энэ зүйлийн 13.3.1-д заасан сургалтыг 2 жилд нэг удаа, 13.3.2, 13.3.3, 13.3.4, 13.3.5, 13.3.7-д заасан сургалтыг жил бүр зохион байгуулна.

13.5.Энэ хуулийн 13.2-д заасан сургалтыг зохион байгуулахад Монголын улаан загалмай нийгэмлэг эрхлэх асуудлынхаа хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.