19 дугаар зүйл. Хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх
19.1.Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед шаардлагатай тохиолдолд хүч хэрэгслийг дайчлан гаргаж, хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйлийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
19.2.Энэ хуулийн 24.1-д заасан хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журмыг Засгийн газар батална.
19.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь хүн амыг нүүлгэн шилжүүлэх талбай, байршуулах байр, байгууллага, хуулийн этгээд нь түр цугларах аюулгүйн талбайтай байна.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./