39 дугаар зүйл. Олон улсын хүмүүнлэгийн тусламж
39.1.Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээг үндэслэн Улсын онцгой комисс олон улсын хүмүүнлэгийн тусламж авах саналыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ.
39.2.Олон улсын хүмүүнлэгийн тусламж үзүүлэгч тал /цаашид "тусламж үзүүлэгч тал" гэх/ өөрийн дипломат төлөөлөгчийн байгууллагаар дамжуулан гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлт гаргасан бол Засгийн газар уг тусламжийг авах эсэх талаар шийдвэр гаргана.
39.3.Тусламж үзүүлэгч тал нь тухайн улсын болон олон улсын байгууллагад бүртгүүлсэн байна.
39.4.Монголын улаан загалмай нийгэмлэг нь олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг, холбоонд хандан гамшгаас хамгаалах хүмүүнлэгийн тусламж хүсэх, хүлээж авах, бүртгэх, байршуулах, хадгалах, тээвэрлэх, хуваарилах үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ.