48 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн үүрэг
48.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагч Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээс гадна дараахь үүргийг хүлээнэ:
48.1.1.гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах, оролцох;
48.1.2.аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд сахих, байгууллага, албан тушаалтан, иргэнд мэргэжлийн чиглэлээр зааварчилгаа өгч, туслалцаа үзүүлэх;
48.1.3.хариуцсан техник, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын хувцас, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах.
48.2.Онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтны шийдвэргүйгээр алба хаагчаар энэ хуулийн 44.1-д заасан чиг үүрэгт хамааралгүй ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
48.3.Энэ хуулийн 48.2-т заасан албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./