16 дугаар зүйл. Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас цагдаагийн байгууллагатай харилцах
16.1.Засгийн газар санхүү, материал, техникийн хангамжийн хувьд цагдаагийн байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
16.2.Цагдаагийн байгууллагын хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.3.Цагдаагийн байгууллага нь Засгийн газар, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлаас бусад асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлж үр дүнг тайлагнана.
16.4.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тухайн шатны Засаг дарга нь хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцсан нутаг дэвсгэртээ нийтээр дагаж мөрдөх журам тогтоож, түүний хэрэгжилтийг хангуулахыг тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хуулиар хүлээсэн үүргийнх нь хүрээнд даалгана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
16.5.Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас цагдаагийн байгууллагатай харилцах талаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
16.6.Засаг дарга тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргыг албаны орон сууцаар хангах арга хэмжээ авна.