ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Шүүх, хууль сахиулах, процесс · 4 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 86.2-т заасан хугацаа нь уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон гүйцэтгэх ажилтан, замын хөдөлгөөний зохицуулагчид хамаарахгүй.

2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Тахарын албаны тухай хуулийн 25.3-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн ахлах болон дунд цолны, мөн хуулийн 25.4-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн бага цолны албан тушаалд ажиллаж байснаар тооцно.

3 дугаар зүйл. 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу тэргүүн комиссар, тэргүүн дэд комиссар, дэд комиссар, туслах комиссар цолтой ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан журмын дагуу цагдаагийн хурандаа цол олгоно.

4 дугаар зүйл. Энэ хуулийг Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.