12 дугаар зүйл. Улсын онц чухал обьектыг хамгаалах
12.1.Дотоодын цэрэг улсын онц чухал обьектыг хамгаалах зорилгоор дараахь үүргийг гүйцэтгэнэ:
12.1.1.улсын онц чухал обьектэд нэвтрүүлэх хүн, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, эд зүйлийг шалгах, бүртгэх;
12.1.2.эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон дүрэм, шалган нэвтрүүлэх журмыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих;
12.1.3.улсын онц чухал обьектод гарсан гамшиг, аюулт үзэгдэл, ослын хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх;
12.1.4.хамгаалалтад байгаа обьектод хууль бусаар нэвтэрсэн этгээдийг мөрдөн хөөх, саатуулах, цагдаагийн байгууллагад хүргэх;
12.1.5.хамгаалалтад авсан обьектод хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, террор ажиллагаа үйлдэхээс урьдчилан сэргийлэх.
12.2.Хамгаалж байгаа обьектын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, зөрчил илэрсэн үед обьектын захиргаа, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага болон бусад анги, салбартай мэдээлэл солилцох, тэдгээрийн хүч хэрэгслийг ашиглах, обьектийн онцлогт тохирсон шалган нэвтрүүлэх журмыг анги, салбарын захирагч холбогдох байгууллагатай зөвшилцөн тогтооно.
12.3.Анги, салбарын захирагч улсын онц чухал обьектыг хамгаалахад обьектын захиргаатай хамгаалалтын болон харилцан ажиллагааны гэрээ байгуулна.
12.4.Шаардлагатай тохиолдолд хамгаалалтад байгаа обьектын аюулгүй байдлыг хангахад туслах хүчнийг авч ажиллуулж болно.
12.5.Объектын хамгаалалтад уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний ажиллах хугацааг Дотоодын цэргийн командлагч тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./