21 дугаар зүйл. Нэг бүрийн тусгай хэрэгсэл
21.1.Нэг бүрийн тусгай хэрэгсэлд дараахь хэрэгсэл хамаарна:
21.1.1.гав;
21.1.2.бороохой;
21.1.3.цахилгаан гүйдлээр цохигч;
21.1.4.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;
21.1.5.резин болон хуванцар сумтай буу;
21.1.6.нэг бүрийн бусад тусгай хэрэгсэл.