36 дугаар зүйл. Дотоодын цэргийн алба хаагчийн чиг үүргээ хэрэгжүүлэх баталгаа

ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Дотоодын цэргийн алба хаагчийн чиг үүргээ хэрэгжүүлэх баталгаа

36.1.Энэ хуулийн 11.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчид олгосон баталгаа нэгэн адил үйлчилнэ.

36.2.Дотоодын цэргийн алба хаагч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авна.

36.3.Дотоодын цэргийн алба хаагчийн ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцно. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

36.4.Дотоодын цэргийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

36.5.Дотоодын цэргийн хамгаалалтад байгаа обьектын захиргаа дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэх нөхцөлөөр хангах үүрэгтэй.

36.6.Дотоодын цэргийн алба хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 87.3, 89.2-т заасан баталгаагаар цагдаагийн алба хаагчийн нэгэн адил хангагдана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

36.7.Дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх үед албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг нэгжлэг хийх тохиолдолд тухайн алба хаагчийг шууд захирах даргад мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.