38 дугаар зүйл. Дотоодын цэргийн санхүүжилт

ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Дотоодын цэргийн санхүүжилт

38.1.Дотоодын цэрэг нь улсын төсвөөс санхүүжнэ.

38.2.Дотоодын цэргийн санхүүжилт, аж ахуй, материал-техникийн хангалтыг цагдаагийн төв байгууллага хариуцна.

38.3.Энэ хуулийн 38.2-т заасан шаардлагын хүрээнд дотоодын цэргийн алба хаагчийн хүнсний болон эдийн хангалт, сургалтын байр, сургалт, бэлтгэл, холбоо, мэдээлэл технологийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, хамгаалах болон тусгай хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, техник хэрэгслийн зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

38.4.Улсын онц чухал объектын хамгаалалтын найдвартай аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалуулагч байгууллагын нэмэлт санхүүжилт авч болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.