10 дугаар зүйл. Төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх
10.1.Хөгжлийн банк дараахь шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ:
10.1.1.Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.2.эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх;
10.1.3.техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх;
10.1.4.эдийн засгийн өсөлт, экспортыг дэмжих, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх;
10.1.5.төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх;
10.1.6.энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх.
10.2.Хөгжлийн банк энэ хуулийн 10.1-д заасан шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран санхүүжүүлнэ.
10.3.Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад нөхцөл, шаардлагыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл тодорхойлно.
10.4.Төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг Хөгжлийн банк гаргах ба шийдвэр гаргахтай холбоотой журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална.