24 дугаар зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
24.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөгжлийн банкны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1.Хөгжлийн банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах талаар санал боловсруулж Засгийн газарт хүргүүлэх;
24.1.2.энэ хуулийн 5.1-д заасан чиг үүргийн хэрэгжилтийн хүрээнд шаардлагатай мэдээллийг Хөгжлийн банкнаас гаргуулан авах;
24.1.3.Хөгжлийн банкны санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр дамжуулан Засгийн газарт хүргэх.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯЗГААРЛАЛТ