27 дугаар зүйл. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналт
27.1.Хөгжлийн банк хянан шалгагчтай байх бөгөөд хянан шалгагч нь энэ хууль болон гэрээний дагуу тус банкны эх үүсвэрийг ашиглаж байгаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалт хийнэ.
27.2.Хянан шалгагч дараахь эрхтэй байна:
27.2.1.төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн данс бүртгэл, тайлан тэнцэл, санхүүгийн баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа болон шаардлагатай бусад материалыг гаргуулан авах;
27.2.2.төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж явцын тайлан, холбогдох саналаа Хөгжлийн банкны удирдлагад танилцуулах;
27.2.3.хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг холбогдох эрх бүхий улсын байцаагчид тавьж шийдвэрлүүлэх.
27.3.Хянан шалгагчийн бүрэн эрхийн хугацаа, эрх, үүргийг энэ хуульд нийцүүлэн Хөгжлийн банкны дүрмээр тогтооно.