8 дугаар зүйл. Хөгжлийн банкны үйл ажиллагааны хүрээ

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Хөгжлийн банкны үйл ажиллагааны хүрээ

8.1.Хөгжлийн банк дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

8.1.1.төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх;

8.1.2.төлбөр тооцоо хийх;

8.1.3.баталгаа, батлан даалт гаргах;

8.1.4.үнэт цаас гаргах, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах, хадгалуулах;

8.1.5.зээл авах;

8.1.6.гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулах;

8.1.7.компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх;

8.1.8.төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

8.1.9.экспорт, импортын санхүүжилт хийх;

8.1.10.төлбөрийн чадварыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор богино, дунд хугацаатай санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх.

8.2.Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах нийт санхүүжилтийн дүнгийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулна.

8.3.Хөгжлийн банк нь иргэдийн мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

8.4.Хөгжлийн банк төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг санхүүжүүлэхийг хориглоно. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.