2 дугаар зүйл. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль тогтоомж
2.1.Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.