11 дугаар зүйл. Мэдээллийн нэгдсэн сан

ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Мэдээллийн нэгдсэн сан

11.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хог хаягдлын мэдээллийн нэгдсэн сантай, аймаг, сум, нийслэл, дүүрэг, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот хог хаягдлын мэдээллийн дэд сантай байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

11.2.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэлийн дугаар олгож, мэдээллийн санд бүртгэнэ.

11.3.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энгийн хог хаягдлын мэдээг батлагдсан маягтын дагуу сум дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хотод, аюултай хог хаягдлын мэдээг аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотод тогтоосон хугацаанд хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

11.4.Сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот нь энгийн хог хаягдлын мэдээг аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотод, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хот нь хог хаягдлын нэгдсэн мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

11.5.Мэдээллийн сангийн үйл ажиллагааг энэ хуулийн 8.1.3-т заасан журмаар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.