19.1.Ландфиллыг бүрэн болон хэсэгчлэн хааж болно.
19.2.Ландфиллын хучилтын давхарга нь тогтвортой, гулсалт, нуралт үүсэхгүй, элэгдэл, эвдрэлд хамгийн бага орохоор төлөвлөгдөж хийгдсэн байна.
19.3.Ландфиллыг хаах болон хаасны дараахь хяналт-шинжилгээ, арчилгаа үйлчилгээг ландфиллын үйл ажиллагаа эрхлэгч, эсхүл гэрээ байгуулсан байгууллага гүйцэтгэнэ.
19.4.Энэ хуулийн 19.3-т заасан үйл ажиллагаанд шаардагдах зардлыг ландфиллын үйл ажиллагаа эрхлэгч хариуцна.
19.5.Ландфиллыг бүрэн болон хэсэгчлэн хаах үйл ажиллагаанд тухайн орон нутгийн хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, улсын байцаагч хяналт тавина. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./