22 дугаар зүйл. Аюултай хог хаягдлыг савлах
22.1.Аюултай хог хаягдлыг ангилан ялгаж, зориулалтын саванд савлаж хадгална.
22.2.Аюултай хог хаягдал савлаж хадгалах сав нэг бүр нь "Аюултай хог хаягдал" гэсэн бичиглэлтэй, стандартаар тогтоосон тэмдэг, тэмдэглэгээтэй байх ба ил харагдахуйц газар тухайн хаягдлын нэр, хуримтлуулж эхэлсэн хугацааг тэмдэглэсэн байна.