29 дугаар зүйл. Тайлагнах
29.1.Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч тухайн жилд гүйцэтгэсэн ажлын тайланг энэ хуулийн 8.1.7.г-д заасан маягтаар гаргаж, энэ хуулийн 8.1.3-т заасан журмын дагуу хүргүүлнэ.
29.2.Сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч хог хаягдлын хураамжийг хураах эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
29.3.Энэ хуулийн 29.2-т заасан этгээд нь тухайн сарын хог хаягдлын хураамжийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлж, хураамжийн жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./