411 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх /Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
411.1.Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх хүрээнд хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, төрөлжүүлэн ангилах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлж болно. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
411.2.Хог хаягдлын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд зааснаар зохицуулна. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
ХОГ ХАЯГДЛЫН ТАЛААРХИ БОЛОВСРОЛ