7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
7.1.Хог хаягдлын талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр батлах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
7.1.2.аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам батлах;
7.1.3.аюултай хог хаягдлын жагсаалт батлах;
7.1.4.Монгол Улсад импортлохыг хязгаарласан болон хориглосон зарим хог хаягдлын жагсаалт батлах;
7.1.5.хууль тогтоомжид заасан бусад.