16 дугаар зүйл. Эрүүл мэндийн байгууллагын ажилтны үүрэг

НЯЛХ, БАЛЧИР ХҮҮХДИЙН ХҮНСНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Эрүүл мэндийн байгууллагын ажилтны үүрэг

16.1.Төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжсэн шийдвэрийн хэрэгжилтэд саад учруулсан хууль бус үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй.

16.2.Эрүүл мэндийн байгууллагын болон анагаах ухааны боловсрол олгодог байгууллага, судалгаа шинжилгээний байгууллагын ажилтан энэ хуулийг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилд автсан тухай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ. /Энэ хэлтэст 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

16.3.Эрүүл мэндийн байгууллагын ажилтны гаргасан зөрчлийн талаархи мэдээллийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороогоор хэлэлцүүлнэ.

16.4.Анагаах ухааны боловсрол олгодог байгууллага, судалгаа шинжилгээний байгууллагын ажилтны гаргасан зөрчлийн талаархи мэдээллийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороогоор хэлэлцүүлнэ.

16.5.Энэ хуулийн 16.3, 16.4-т заасан хяналтын хороод нь гаргасан дүгнэлтээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.